Dark Light
Нийгэм | 2025-08-22

ИХ СУРГУУЛИУДЫН ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР

Image
2025-2026 оны хичээлийн жилд МУИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, МУБИС-ийн оюутны дотуур байрны төлбөрийн мэдээллийг хүргэж байна. 
МУИС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР 1 САЯ 80 МЯНГАН ТӨГРӨГ
 
МУИС-ийн дотуур байрны төлбөр 2025-2026 оны хичээлийн жилд 1 сая 80 мянган төгрөг байна. МУИС нь Оюутны 6 дотуур байртай. Оюутны 1-p байр Бага тойруу, 6-р хороо /Хичээлийн 2-р байрны хойно/ 
  1. Оюутны 2-p байр Бага тойруу, 6-р хороо /Хичээлийн 2-р байрны хойно/ 
  2. Оюутны 3-p байр СБД"ийн 8-р хороо, Оюутны А хотхон 
  3. Оюутны 4-p байр Дашчойлин хийдийн зүүн талд 
  4. Оюутны 5-p байр СБД-ийн 8-р хороо Оюутны А хотхон 
  5. Оюутны 6-p байр СБД-ийн 8-р хороо спортын төв ордны зүүн талд тус тус байрладаг.
2024 онд тус сургуулийн дотуур байрны төлбөр дунджаар 800 мянган төгрөгөөс эхэлж байжээ. 
 
АШУҮИС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР 1 САЯ ТӨГРӨГ
 
АШУҮИС-ийн дотуур байрны төлбөр 2025-2026 оны хичээлийн жилд 1 ая төгрөгийн үнэтэй байна.
 
1-р дотуур байр нь 360 оюутны багтаамжтай. Нийт 102 өрөөтэй. Үүнээс эмэгтэй 85, эрэгтэй 17 өрөөтэй. Оюутны 1-р байр Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрладаг. 
2-р дотуур байр нь 360 оюутны багтаамжтай. Нийт 95 өрөөтэй. Үүнээс эмэгтэй 78, эрэгтэй 17 өрөөтэй. Оюутны 2-р байр Баянзүрх дүүргийн 6-р хороонд байрладаг. 
3-р дотуур байр 864 оюутны багтаамжтай. Нийт 108 өрөөтэй. Үүнээс эмэгтэй 88, эрэгтэй 22 өрөөтэй. Оюутны 3-р байр Баянзүрх дүүрэг 12-р хороонд байрладаг.
 
2024 онд тус сургуулийн дотуур байрны төлбөр 500-650 мянган төгрөгийн төлбөртэй байжээ.
May be an image of map and text
ШУТИС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ ҮНЭ 500 МЯНГАН ТӨГРӨГ
 
ШУТИС-ийн дотуур байрны төлбөр 2025-2026 оны хичээлийн жилд 500 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус сургууль нь оюутны 5 дотуур байртай. Энэ жил тус сургууль дотуур байрныхаа үнийг нэмээгүй. 30 мянган төгрөгийн барьцаа аван оюутнуудаа хүлээн авч байгаа юм.
ХААИС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР 1-1.3 САЯ ТӨГРӨГ
 
ХААИС-ийн дотуур байрны төлбөр 2025-2026 оны хичээлийн жилд 1-1.3 САЯ төгрөгийн үнэтэй байна.
Тус сургууль оюутны 3 дотуур байртай. 100 мянган төгрөгийн барьцааг байршуулна. Өнгөрсөн онд ХААИС-ийн дотуур байрны төлбөр 700-800 мянган төгрөг байжээ. 
МУБИС-ИЙН ДОТУУР БАЙРНЫ ТӨЛБӨР 890-1.6 САЯ ТӨГРӨГ
 
МУБИС-ийн сургуулийн оюутны дотуур байрны төлбөр 2025-2026 оны хичээлийн жилд 890-1.6 сая төгрөгийн үнэтэй байна.
Тус сургууль оюутны 4 дотуур байртай.
Т.УНДРАХБАЯР

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00