Dark Light
Нийгэм | 2025-08-22

ТӨГРӨГИЙН ХАМГААЛАЛТЫН ЭЛЕМЕНТ БҮХИЙ ВИРТУАЛ ҮЗВЭР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад орчин цагийн үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд Монголбанкнаас хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг болох VR төхөөрөмж бүхий виртуал үзвэр нь иргэдэд мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементүүдийг илүү ойроос, бодитоор харж таних боломжийг олгож байна.

Энэхүү виртуал үзвэрийн танхим нь үнэ төлбөргүй бөгөөд та энэхүү танхимд зочилсноор:

  • Мөнгөн тэмдэгтийн жирийн нүдээр харагдахгүй хамгаалалтын элементүүдийг таньж мэдэх;
  • Хуурамч мөнгөн тэмдэгтээс сэргийлэх мэдлэг олж авах;
  • Мөнгөн тэмдэгтийн талаарх мэдээлэл, боловсролыг шинэлэг, сонирхолтой аргаар авах боломжтой.

Виртуал үзвэрт бүртгүүлэх бол энд дарна уу (мөнгөн тэмдэгтийн танхим үнэ төлбөргүй).

Байршил: Монголбанкны Г байр Мөнгөн тэмдэгтийн танхим

Цагийн хуваарь: Ажлын өдрүүдэд 09:00-15:00 цаг хүртэл

Мөнгөн тэмдэгтийн танхимд зочлохдоо холбоотой мэдээллийг 11329677 дугаараас лавлана уу. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14