Dark Light
Нийгэм | 2025-08-22

ХАНЫН МАТЕРИАЛЫН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 93.9 ХУВЬД ХҮРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлнэ. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материал орчимд Нийслэлийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй 3000 айлын орон сууцны төсөл юм.
Төслийн хүрээнд эхний ээлжид 1800 айлын орон сууц барих бол төслийн хоёрдугаар ээлжид 1200 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй.
Нийслэлийн газар чөлөөлөлтийн хэлтсээс тухайн байршлын газар чөлөөлөлтийн ажлыг хийж байгаа бөгөөд тус байршилд нөлөөлөлд өртөж буй нийт 222 нэгж талбар байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн явц 93.9 хувьд хүрлээ.
Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу нөхөх олговроо авсан үлдсэн айлуудын газрыг яаралтай чөлөөлүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж | Нийслэлийн Орон Сууцны Корпораци
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14