Dark Light
Нийгэм | 2025-08-22

ГАРАА ТОГТМОЛ УГААХ НЬ ХАЛДВАРТ ӨВЧИН ТУСАХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үерийн гамшгийн үед гэр хорооллын бохир усны цооног, жорлон хальж, өтгөн шингэн ялгадас, бохир хог хаягдлаар газрын хөрс, гудамж талбай бохирдсоны улмаас сальмонеллёз, балнад, цусан суулга, боом, хийт үжил, вирүст хепатит А зэрэг халдварт өвчинд өртөх нөхцөл бүрддэг. Иймд үерийн дараах халдвар хамгааллын дэглэм, халдварт өвчин тусахгүй байх сэрэмжлүүлгийг мэргэжлийн байгууллагуудаас дараах байдлаар зөвлөж байна. Үүнд: 
  • Үерийн дараа гудамж талбай, гуу жалганд хурсан, хог хаягдлыг түргэн хугацаанд зайлуулах, тогтсон лаг шаврыг цэвэрлэж халдваргүйжүүлэн хатаах;
  • Нүхэн жорлон, бохир усны цооног хальсан тохиолдолд усыг соруулах, шавхах, халдваргүйжүүлэх;
  • Хог хаягдал, бохир лаг шаврыг цэвэрлэхдээ усны гутал, нүдний шил, амны хаалт, ахуйн зориулалтын цэвэрлэгээний бээлий өмсөх, цэвэрлэгээ хийж дууссаны дараа бохир хувцас, хэрэгслийг угааж цэвэрлэх;
  • Гадуур өмссөн гутал хувцсаа гэртээ орохдоо заавал тайлах;
  • Хөрсний халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх;
  • Хүүхдийг үерийн ус болон ил задгай шалбааг, тогтоол ус, гол горхинд тоглуулахгүй байх, эцэг эх хараа хяналтаа сайжруулах; 
  • Гудамж талбайд үхсэн амьтанд хүрэхгүй, оролдохгүй байх, хариуцсан мэргэжлийн байгууллагад хандан түргэн зайлуулах, халдваргүйжүүлэлт хийлгэх;
  • Ундны усны аюулгүй байдлыг ханган усыг баталгаатай эх үүсвэрээс авч, буцалгаж хэрэглэх;
  • Үер болсон газрын булаг шанд, гол горхи, хашаандаа гаргасан худгийн усыг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Ус нөөцлөх савыг ойрхон давтамжтай угааж цэвэрлэх, бохирдохоос сэргийлэх, тагтай байлгах;
  • Үерийн усаар бохирлогдсон хоол хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй устгах;
  • Хоол хүнсний сав суулга, хэрэгслийг цэвэрлэж, халдваргүйжүүлэх (аяга таваг угаагч шингэнээр угаасны дараа, цэвэр усаар зайлах, буцалгаж халдваргүйжүүлэх);
  • Гарын ариун цэвэр сайтар сахих, бохирдсон тохиолдол бүрт, жорлон ариун цэврийн өрөө орсны дараа, хоол хүнс бэлтгэх, хоол идэхийн өмнө гараа тогтмол угаах;
  • Үерийн усаар бохирдсон гэр ахуйн эд зүйлс, хувцас хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх;
  • Халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад хандах
Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаа хамгийн гол зөвлөмж нь үерийн усаар бохирлогдсон гудамж талбайг цэвэрлэхдээ халдвар хамгааллын бүрэн хувцас өмсөх, ариутгалыг маш сайн хийх, гараа тогтмол угаах юм. Гараа тогтмол угаадаг иргэд энэ төрлийн халдвараар өвчлөхгүй байх бүрэн боломжтойг сануулж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14