Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт байрлах малын захуудад борлуулагдаж буй бог малд эмнэлзүйн шинж тэмдгийн тандалт, судалгааг Мал эмнэлгийн газраас 7 хоногийн туршид хийлээ. Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж гоц халдварт өвчний эмнэл зүйн шинж тэмдгийн тандалт хийж, мал эмнэлгийн гэрчилгээтэй 3225 малыг үзлэгт хамруулахад ямар нэг өвчний сэжиг илрээгүй байна.
Эх сурвалж
| Мал Эмнэлгийн Ерөнхий Газар
|