Dark Light
Нийгэм | 2025-08-22

ЯПОН ЭМЧ НАР ШҮДНИЙ ҮЗЛЭГ, ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Булганы сэргэлт", "Эрүүл Булган", "Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй Япон улсын шүдний эмч, мэргэжилтнүүдийг Булган аймгийн Засаг дарга Д. Пүрэв-Очир хүлээн авч уулзлаа. Тус хөтөлбөр нь 16 хүртэлх насны хүүхдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, үзлэг, эмчилгээ, зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд Япон-Азийн эрүүл мэндийг дэмжих байгууллага, “Ц.Бадрал” сан, АШУИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний кабинетын эмч нар хамтран зохион байгуулж, үзлэг явуулж байна.

Өнөөдрийн /2025.08.22/ байдлаар 130 гаруй хүүхдэд шүдний үзлэг, зөвлөгөө, эмчилгээ үнэ төлбөргүй хийгээд байгаа бөгөөд маргааш /2025.08.23/ мөн үргэлжлэх юм. Засаг дарга Д. Пүрэв-Очир хөтөлбөрт оролцож буй бүх эмч, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж, дараагийн удаад Япон улстай хамтран зохион байгуулах боломжит саналуудыг харилцан солилцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14