Dark Light
Нийгэм | 2025-08-22

ОЛИМПИАДЫН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ХУРАЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол улсад Монгол хэл, бичиг-Уран зохиол, Түүх, Нийгмийн ухаан, Мэдээлэл зүй, Техник технологи, Хими, Физик, Биологи, Газар зүй, Математик, Англи хэл, Орос хэл гэсэн судлагдахуунуудын хүрээнд дунд, ахлах анги, багш нарын төрлөөр олимпиад зохион байгуулагддаг бөгөөд олимпиадыг зохион байгуулах ерөнхий хорооны хурал өнөөдөр зохион боллоо.
Хурлаар 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан улс болон олон улсын чанартай олимпиадын зохион байгуулалт, оролцоог дүгнэн хэлэлцэж ирэх хичээлийн жилийн олимпиадуудын товыг тогтоон, Боловсролын сайдад хүргүүлэхээр хэлэлцэв.
2024-2025 оны хичээлийн жилд 12 судлагдахууны хүрээнд улсын хэмжээнд зохион байгуулсан олимпиадуудад нийт 91,910 багш, суралцагчид оролцож оюуны цараа сорьсон бол шинжлэх ухааны олон улсын чанартай 8 судлагдахууны 11 төрлийн олимпиадад оролцохоос 10 төрөлд нь 48 сурагч оролцож, 37 медаль, шагналт байранд шалгарсан бахдам амжилтыг үзүүлсэн байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14