БИЛГИЙН ТООЛЛЫН 30 2025.08.23, БЯМБА ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ДӨРВӨН НОГООН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 05:58-19:52
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Гал
Аргын тооллын наймдугаар сарын 23, Санчир гараг. Билгийн тооллын 30, Их морь одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран 05:58 цагт мандан, 19:52 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Халуун эргэх улирал (5ц 52м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.