2025 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадварт суралцсанаар өрсөлдөөнд үлдэж чадна. Харин эрүүл мэндээ юунд ч ялагдахгүй гэж бодох нь алдаа болно. Ялангуяа залуу хүмүүс эртнээс эрүүл амьдралын хэв маягийг сонго. Энэ үе ажлын чадвар эрүүл мэндийн асуудалтай нягт холбоотой байна.
Үхэр: Бусдын сонголтыг хүндэтгэж, сул талыг нь уучилж чадаж байвал хайрын харилцаа аяндаа бат бөх болно. Хосууд харилцан нэг нэгийгээ нөхөж байж аз жаргалтай болно. Хувийн амьдралд чухал үйл явдал тохиох магадлалтай. Нөхцөл байдалд зохицох чадвараа түлхүү ашиглаж чадвал таагүй хандлагыг ч өөрт ашигтай болгон хувиргах боломж гарна.
Ихэр: Худал мэдээлэлд төөрөлдөхөөс болгоомжил. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, хувийн ёс суртахуунаа нийгмийн нөлөөнөөс хамгаал. Бусдыг удирдаж, хянаж байх хүслээ ил гаргавал чухал хүмүүстэй сөргөлдөөнд хүргэж болохыг анхаар. Гэр бүлийн хүрээнд гарсан маргаанд бусдыг татан оруулах хэрэггүй.
Мэлхий: Та өөрийн дадал туршлагаа хувийн амьдралын тодорхой асуудал шийдэх болон мэргэжлийн үйл ажиллагаанд үр бүтээл гаргах зэргийн аль алинд нь ашиглах боломжтой өдөр. Харин таны хэт болгоомжтой хуучинсаг үзэл амжилтад тодорхой саад болж болзошгүй. Өнөөдөр томоохон худалдан авалт хийх бол бүү эргэлз. Чухал гэрээ байгуулахад судалгаа сайн хийсэн бол тохиромжтой цаг үе байх болно.
Арслан: Өнөөдөр эцэг эхчүүд үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх арга барил олж авахад анхаар. Тэднийг өөртөө итгэлтэй хүн болгохыг хүсэж байгаа бол байнга бүү зэмлэ. Зарим үед сайн магтаж урамшуул. Үгүй бол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг болох магадлалтай. Гэр бүлийн сайхан уур амьсгал, ойр дотнын хүмүүсийн инээд баясал танд тавьсан зорилгоо хэрэгжүүлэх үндэс суурь болохыг ойлго.
Охин: Ажиллах идэвх багасна. Богино хугацаанд амжуулах хэрэгтэй ажил хэргийг яаран хийх нь үр дүн муутай. Өнөөдөр бусдын хэрэгт бүү оролц. Бүх зүйлийн жинхэнэ шалтгаан нь далд нуугдаж байх төлөвтэй байна. Өөрийн боломжоо хэтрүүлж бүү үнэл. Сонирхдог зүйлээрээ өөрийгөө завгүй байлга.
Жинлүүр: Таны эрч хүч зөв зүйлд чиглэх ёстой. Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс сонирхолтой санал хүлээн авна. Төлөвлөсөн ажлын биелэлт сэтгэлд хүрэхгүй байгаа нь зарим гэрээний асуудлаас болох бололтой. Ажлаа зөв хуваарилан, бусдын зөв дэмжлэгийг ашиглавал бэрхшээлийг хурдан хугацаанд шийдэж чадна.
Хилэнц: Хайр сэтгэлийн асуудал чухал байна. Романтик харьцаагаа таслах эсвэл илүү шинэ түвшинд гаргах сонголт тулгарна. Зүрх сэтгэлээ сайн сонсохыг од эрхэс зөвлөж байна. Амьдралдаа өөрчлөлт хийх зориг гарга. Таны санхүүгийн үйл ажиллагаа эмзэг байх тул алдагдалд орж болзошгүй байна.
Нум: Идэвхтэй амралт, зугаатай арга хэмжээнд тохиромжтой өдөр. Харин халдварт өвчин тусахгүй байх арга хэмжээ ав. Гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт байх хэрэгтэй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Сэтгэлийн хөөрөл их байх нь халуун дотно байдлыг хүйтэн хөндий болгох магадлалтай.
Матар: Та ойр дотнын хүмүүстээ удаан хугацаанд мартагдахгүй арга хэмжээ зохион байгуул. Ойр дотнын хүмүүс тань анхаарал халамж хүсэж байна. Эцэг эхдээ анхаарал хандуул. Тэдэндээ сэтгэл санааны болон материаллаг тусламж үзүүл.
Хумх: Бүх зүйлийг нягтлан шалга. Хайхрахгүй өнгөрөөсөн жижиг хэсэг ч ноцтой алдаанд хүргэж мэднэ. Эмх замбараагүй байх тул эрч хүчээ төвлөрүүлэхэд төвөгтэй байх болно. Энэ үед ихэнх хүмүүс амьдарч буй орчноо утга учиртай байлгахыг хүснэ. Гэр орон, байр сууцаа шинэчлэн засах ажилд анхаарлаа чиглүүл. Зарим хосуудын харилцаа бүтэлгүйтэх хандлагатай байгааг анхаар.
Загас: Эрүүл агаарт сайн зугаал. Боломж гарвал байгалийн сайхныг харж бай. Энэ нь танд саруул ухаан, урт насыг бэлэглэнэ. Хэрвээ ухаалаг байж чадвал урт удаан хугацааны аз жаргал ирэх цаг үе. Ганц бие хүмүүс хайр дурлалд бэлэн бус байвал энэ талын асуудалд орооцолдоод хэрэггүй. Шударга үнэнч зангаар эрс шийдвэр гаргаж болзошгүй.