"Нүүдэлчин дэлхийн соёлын фестиваль" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр үндэсний сур харваа, шагай харвааны медальтнууд тодрох бол морьт харваа, үндэсний бөхийн өрсөлдөөн эхэллээ.
Үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Б.Бадамсүрэн, Д.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Э.Сумьяабат тэргүүтэй улс, аймгийн цолтой 64 бөх барилдаж байна. Энэ барилдаанд улсын цолтой хоёр бөх хоёрын даваанд унасан нь Б.Дэлгэрсайхан, Д.Энхбаяр ба хамгийн ахмад нь 64 настай залуу бөх Г.Алтангэрэл юм. Тэрээр нэгийн даваанд зүүний магнай улсын заан Д.Баасандоржид унажээ. Тус фестивалийн өнгөрсөн жилийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж байв.