Dark Light
Нийгэм | 2025-08-23

“FACE 820” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баянзүрх дүүргийн “Дарь-Эх” цогцолборын нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2025.08.23/ боллоо. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, БНСУ-ын төрийн бус байгууллагууд болон Гэмтэл Согог Судлалын үндэсний төвтэй хамтарсан “Face 820” арга хэмжээ дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. 
Энэхүү арга хэмжээ нь санамсар болгоомжгүй болон гэнэтийн байдлаас болж түлэгдсэн хүүхдүүдэд зориулсан бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түлэгдэлтэй гурван хүүхдийг Солонгос улсад эмчлүүлжээ. 
Өдөрлөгийн үеэр Солонгос үндэсний тоглоом, Солонгос үндэсний хоол амталгаат худалдаа, хандивын худалдаа, Монгол-Солонгосын хамтарсан урлагийн тоглолт боллоо.
Түүнчлэн арга хэмжээний бүх орлогыг түлэгдэлтэй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд хандивлаж байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар болон Солонгосын Каннас Сонсим эмнэлгийн эмч нарын хамтарсан үзлэг оношилгоо хийсэн юм.   
“Дарь-Эх” цогцолбор нь Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29 дүгээр хороонд байрладаг. Энэ орчныг тохижуулж  дугуйн зам, явган зам, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулсанд оршин суугч иргэд баяртай байна. Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус цэцэрлэгт хүрээлэнд 300 мод тарьж, цаашид ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм. 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14