БИЛГИЙН ТООЛЛЫН 1 /2025.08.24 / НЯМ ГАРАГ
НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулбал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 06.00-19.50
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Шороо
Аргын тооллын 8 сарын 24, Адьяа гараг. Билгийн тооллын 1, Бага морь одтой, хөхөгчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр.