Dark Light
Нийгэм | 2025-08-23

ХУМХ: МӨНГӨНДӨӨ ХЯМГАЧ БАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 
Хонь: Зарим үед урсгалаараа байж болохгүй тийм цаг үе. Санаачилгыг гартаа авахгүй бол таны саналуудыг хүмүүс дэмжихгүй бололтой. Хүнд итгэдэггүй, дотогшоо бодолтой хүмүүсийн хувийн харилцаа муугаар эргэж болзошгүй. Бүтээлч зүйлээр гэр бүлээ баярлуулах үйлдэл хий.
 
Үхэр: Тохилог байдалд тансаг буйдан дээр амрах хүсэлтэй хүмүүс азтай боломжоо алдах магадлалтай. Архи, согтууруулах ундаанд дурлах үзэгдэл илэрч магадгүй байна. Жижиг сажиг таагүй явдлаас болж бүү сандарч тэвд. Өөрийгөө бусдаас дээгүүр тавих эрмэлзлэлээсээ таашаал авна. Гэхдээ хувиа хичээсэн байдал гаргах хэрэггүй.
 
Ихэр: Амьдралын аз жаргал болон үүрэг хариуцлага гэдгийг аль алийг нь ухаарах өдөр. Гэхдээ хэт сэтгэлийн хөөрөл амьдралыг тань тогтворгүй болгох тул биеэ барьж сур. Та зарим нэг шийдвэрийг зөвхөн өөрийн үзэмжээр гаргах хүсэлтэй байгаагаас болж гэр бүлд зөрчил үүсэж мэднэ. Бусдыг сонсох хүлээн зөвшөөрөх чадвартай байх нь чухал байна.
 
Мэлхий: Сонгосон замаасаа хазайлгүй, арга барилаа өөрчилж болно. Бүх таагүй зүйлд дахин бууж өгч болохгүй. Ойр дотнынхоо хүмүүсийн таагүй үйлдлийг та шүүн хэлэлцэнэ. Эрч хүчтэй байх боловч муу санаат хүмүүсийн явуулгаар таны нэр төр унах магадлалтай. Шинэ хүмүүстэй танилцахаа зайлсхийж, найз нөхөдтэйгөө харьцахдаа ч биеэ сайн барь.   
 
Арслан: Гэнэтийн асуудлууд тулгарсан ч сандарч тэвдэх хэрэггүй. Санаандгүй учралууд, гэнэтийн мэдээлэл зэргийг тэвчээргүй хүлээн авах нь дараа нь уучлалт хүсэх, алдаагаа засах шаардлагатай байдалд оруулна. Өмнө нь гомдоосон хүнийг уучлах сэтгэлийн тэнхээ хэрэгтэй үе. Мартаж чадахгүй байсан ч уучлах хэрэгтэй үед уучлах хэрэгтэй.
   
Охин: Од эрхсийн эрхшээл танд тааламжтайгаар нөлөөлөх бололтой. Ашигтай наймаа хийн санхүүгийн асуудал шийднэ. Залуу хүмүүс сайн суралцахад тус болох үйл явдалтай учирна. Бизнесийн ажил хэргээр ойр зуур зорчих бололтой. Нүүдэл хийвэл шинэ газар төвхнөхөд тус болох хүмүүстэй харьцаа тогтоо.
   
Жинлүүр: Өөрчлөлт хийхээр шийдсэн хүмүүс амжилтад хүрэх алхмаа хийнэ. Хэт их улайрах нь эргээд эвгүй байдалд оруулна. Гадаад төрхдөө санаа зовох бололтой. Хэт их хоолоо сойж, илчлэг багатай хүнс хэрэглэснээс галбираа хадгалах боловч эрч хүч, биеийн дархлаа буурах байдал үүснэ.
 
Хилэнц: Хайр сэтгэлийн асуудал чухал байна. Романтик харьцаагаа таслах эсвэл илүү шинэ түвшинд гаргах сонголт тулгарна. Зүрх сэтгэлээ сайн сонсохыг од эрхэс зөвлөж байна. Амьдралдаа өөрчлөлт хийх зориг гарга. Таны санхүүгийн үйл ажиллагаа эмзэг байх тул алдагдалд орж болзошгүй байна. 
 
Нум: Та бие махбодын хувьд эрүүл чийрэг байгаа боловч сэтгэл санааны хувьд тийм биш байна. Өөрийгөө баярлуулах үйлдэл бодож ол. Зав гарган амарч, шинэ эрч хүчээр өөрийгөө сэлбэ. Дотоод сэтгэлийн тайван байдлаа хадгалан, зарим үйл явдлыг зөнд нь орхиж сур. Өөрийн ур чадвараа зөвхөн шийдвэрлэх ач холбогдолтой үед л гарга. Зарим тодорхойгүй асуудалд уран сэтгэмжээ ашигла.   
 
Матар: Хоол боловсруулах систем эмзэг байна. Эрүүлжүүлэх эмчилгээнд тохиромжтой үе. Аль болох амар тайван бай. Өөрийгөө хүрээлсэн муу бодлоос сал. Гэр бүл болон хайр дурлалын асуудалд гэнэтийн өөрчлөлтүүд гарч болзошгүй тул анхаарал болгоомж илүүдэхгүй.
   
Хумх: Мөнгөндөө хямгач бай. Эргээд ашгаа өгөх зүйлд мөнгөө оруул. Энэ өдөр түргэн дасан зохицох ур чадвар шаардана. Мэдрэмжтэй хүмүүс хэд хэдэн төсөл дээр амжилттай ажиллаж чадна. Атаархал, хардалт үүсэх ч боломжийг бүү алд.
Бусдын санал бодлыг хуваалцах хэрэгтэй ч, тэдний асуудлыг хүндээр хүлээж авч
хэрэггүй.   
 
Загас: Үр хүүхдүүдтэйгээ эрүүл агаарт тоглож, амралтын өдрөө хөгжил цэнгэлтэй өнгөрөөхөд таатай. Хэн нэгэн танд асуудлыг чинь таатай шийдэж өгнө. Бусдаас үнэтэй зөвлөгөө авна. Энэ үед олон нийтийн үйл ажиллагаа явуулахад тохиромжтой. Хайр сэтгэлийн асуудалд том үүрэг гүйцэтгэх тааламжтай мэдээ авна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14