Монгол Улсын 3 сая дахь иргэн 2015 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод мэндэлсэн билээ. Адтай бяцхан Х.Монголжин охин өдгөө 10 настай бөгөөд дуулах, бүжиглэх, ардын аман зохиол зэрэг олон төрлөөр хичээллэн авьяас билиг цацруулан говь нутгийнхаа соёлыг сурталчлан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцож байна. Түүнийг энэхүү наадамд Өмнөговь аймгаа төлөөлөн оролцож буйг нээлтийн арга хэмжээнд онцолж байлаа.
Нийгэм | 2025-08-24
Сэтгэгдэл бичих