Dark Light
Нийгэм | 2025-08-24

СОЁЛЫН ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫН СИСТЕМИЙГ БҮТЭЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн соёлын төвтэй хамтран “Монгол Улсын соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг бүтээх, соёлын контент бүтээх чадавх бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн протоколд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Азийн соёлын төвийн Ерөнхийлөгч Ким Сангүг нар гарын үсэг зурлаа.
Энэхүү төслийн хүрээнд цахим архив хөгжүүлэх, соёлын үнэт зүйлсийг дижитал хэлбэрт шилжүүлэх, музейн үзмэр, эд өлгийн зүйлсээр дижитал үзэсгэлэн, контент хөгжүүлэх, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх хөтөлбөр зэрэг ажлуудыг ССАЖЗЯ-ны харьяа Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музей болон Монголын Үндэсний номын санд төвлөрч хэрэгжүүлнэ. 
Уг төслийг хэрэгжүүлснээр соёлын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх дижитал систем хөгжүүлэхийн зэрэгцээ, Монгол Улсад соёлын төвийн нөөцийн цахим удирдлагын систем бий болгох замаар галерей, номын сан, архив, музейн тогтолцооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Дашрамд дурдахад Азийн соёлын төвтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд Азийн Сторитэллинг хорооны 17 дахь удаагийн хурлыг 2025 оны наймдугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм. Уг хороо нь 2009 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Ази соёлын төвийн санаачилгаар Төв Азийн орнуудын (Казахстан, Киргиз, Узбекистан, Туркменистан, Тажикстан) соёлын яамдтай хамтран байгуулагдсан бол Азербайжан, Монгол Улс 2022 онд гишүүнээр элссэн.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14