Энэ сарын 13-ны өдөр Замын-Үүдийн боомтоор соёлын биет өвийг хил давуулах гэсэн зөрчлийг ЭЦА гаалийнхантай хамтдаа илрүүлж гэмт этгээдүүдийг саатуулжээ.
Тодруулбал, соёлын биет өв буюу сударийг Монгол Улсын иргэн Ш, Б, З нар Замын-Үүд дахь улсын хилээр БНХАУ руу хууль бусаар нэвтрүүлэхээр завдаж байснийг цагдаа гаалийн алба хаагчид гэмт этгээдүүдийг эд мөрийн баримттай нь илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд иргэн та бүхэн Монгол Улсын соёлын биет өвийн эсрэг гэмт хэрэгт холбогдох,оролцохоос зайлсхийж, эрсдлээс урьдчилан сэргийлж, энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж эх орныхоо түүх, соёлын биет өвийг хайрлан хамгаалахад цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, гар бие оролцохыг уриалж байна.