Dark Light
Эдийн засаг | 2026-10-02

АХБ МОНГОЛ УЛСАД 1.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Азийн хөгжлийн банк 2027 он хүртэл Монгол Улсад 1.3 тэрбум ам.доллар хүртэлх санхүүжилт олгохоор төлөвлөж байна
 
Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсын боловсрол, эрүүл мэнд болон гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэх зорилгоор 2027 он хүртэл 1.3 тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа пүрэв гарагт гаргасан хэвлэлийн мэдээндээ дурдлаа.
Энэхүү ажлын хүрээнд АХБ энэ долоо хоногтод орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын хүртээмж, чанарыг хадгалах, гамшигт тэсвэртэй байдлыг дээшлүүлэх чиглэлээр нийт 455 сая ам.долларын үнийн дүн бүхий зээлийн гурван гэрээнд гарын үсэг зурсан байна.
 
Саяхан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн АХБ-ны Ерөнхийлөгч Масато Канда хэлэхдээ, иргэд хүүхдүүдийнхээ боловсрол, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хариуцдаг байгууллагуудад маш их итгэл хүлээлгэдэг бөгөөд Монгол Улсын гаргаж буй эдгээр хүчин чармайлт нь АХБ-ны дэмжлэгийг авах бүрэн эрхтэйг онцолжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19