АНУ-ын Тексас мужийн Бэйлорын их сургуулийн (Baylor University) профессор, шүүгч, өмгөөлөгч Мэттью Г. Райт (Matthew G. Wright) Монгол Улсын шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, шүүгчдийн ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр гурван жилийн хугацаатай олон улсын томоохон төслийг эхлүүлээд байна.
АНУ-ын "Жон Темплтон" сангаас 1.2 сая ам.долларын буцалтгүй тусламж /грант/ авсан тус төслийн эргэн тойрон дахь онцлох баримтуудыг хураангуйлан хүргэж байна:
-
Төслийн зорилго ба хамрах хүрээ: Уг төслийн хүрээнд Монголын 200 орчим шүүгч, 300 гаруй өмгөөлөгчийг хамруулж, шүүх засаглалын үнэнч шударга байдал, хараат бус байдал, хүлээцтэй байдал, эр зориг болон практик мэргэн ухаан зэрэг шүүгчийн ёс зүйн үнэт зүйлсийг бэхжүүлэх воркшоп, менторшип хөтөлбөр, харилцан яриа болон судалгааны ажлуудыг зохион байгуулах юм.
-
Хамтрагч талууд: Энэхүү хөтөлбөрийг Бэйлорын их сургууль болон "Спөрлок шүүхийн сан" (Spurlock Judicial Fund) хамтран Монгол Улсын Шүүгчдийн холбоо болон Улаанбаатар хот дахь "Өмгөөлөгчдөд туслах төв"-тэй түншлэн хэрэгжүүлж байна.
-
Олон улсын туршлага: Төслийн хүрээнд АНУ-ын олон улсын хэлэлцээр, бизнесийн чиглэлээр суралцаж буй гурван арваад (36 гаруй) шилдэг оюутнууд Монголд ирж ажиллахаас гадна, өмнө нь Монгол Улсын Дээд шүүхийн төлөөлөгчид Тексас мужид зочилж, АНУ-ын хууль эрх зүйн системтэй танилцаж байжээ.
Профессор Мэттью Райт энэхүү төслийнхөө тухай: "Бид сэтгэл зүрхтэй, тэмүүлэлтэй хүмүүсийг нэгтгэж, оюутнууддаа хилийн чанадад бодит хэлэлцээр хийж, олон улсын түвшний мэргэжилтэн болох боломжийг олгож байна" хэмээн онцолсон байна.
ТАТАР МАЙДАР







Нийгэм




