Dark Light
Нийгэм | 2025-09-14

И-МОНГОЛИА: ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН МЭДЭЭГ ХҮРГЭЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уур, орчны шинжилгээний газар “И-Монгол академи”-тай хамтран иргэдэд цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүргэх аппликейшний системийг нэвтрүүллээ.

Энэхүү шинэ систем нь 24 цагийн өмнө сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэснээр учирч болох эрсдэлийг судалгаагаар 30 хувиар бууруулдаг гэж мэргэжилтнүүд үзэж байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн хүн бүрийг уур амьсгал, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх системээр хамгаалах санаачилга гаргаж, 2027 он гэхэд улс орон бүр зардал багатай, найдвартай шийдэл бий болгохыг уриалжээ.

Цаг уурын байгууллагаас төр, хувийн хэвшилтэй хамтран иргэдэд боломжит бүх сувгаар мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор ажиллаж байгаа бөгөөд E-Mongolia 5.0 хувилбар нь улирлаас хамаарсан үер, хуурайшилт, агаарын бохирдол, цаг уурын архивын эх мэдээг ч иргэдэд хүргэхээр бэлтгэлээ хангажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14