Монгол улсын Засгийн газраас “Зөвшөөрлийн тухай хууль”-д оруулсан онцлох 10 өөрчлөлтийг танилцуулж байна.
Эдгээр өөрчлөлтүүд нь 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа юм.
Уг өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг хялбаршуулах, цахимжуулах, зарим зөвшөөрлийг мэдэгдлийн хэлбэрт шилжүүлэхээр болсон байна. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа эрхлэхэд илүү хялбар болно гэж үзэж байгаа юм байна.
Үүнд:
- Татвар, НДШ-ийн өртэй байх нь зөвшөөрөл олгох, сунгахад саад болохгүй.
- Эрсдэл багатай зарим зөвшөөрлийг мэдэгдэл болгоно.
- Зөрчилгүй тохиолдолд зөвшөөрлийг ажлын 2 хоногт сунгана.
- Энгийн болон тусгай зөвшөөрлийг урт хугацаагаар олгоно.
- 38 тусгай болон энгийн зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.
- 23 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөлд шилжүүлж, 8 тусгай болон энгийн зөвшөөрлийг мэдэгдлээр эхлүүлэхээр болжээ.
- 120 гаруй зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлсэн байна.
- Эрсдэл багатай үйл ажиллагааг www.license.mn системээр цахимаар мэдэгдэж, шууд эхлүүлэх боломжтой.
- Салбарт мөрдөгдөж буй тодорхойгүй журмуудыг цэгцэлж, хуулийн зохицуулалтыг тодорхой болгосон.
- Зарим зөвшөөрөлд тавьдаг 20–30 шалгуурыг 8–15 болгон цөөлжээ.
|
Эх сурвалж
| Монгол Улсын Засгийн Газар
|
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм




