РАДИОЗОНД БОЛОН ЦАГ УУРЫН БӨМБӨЛГИЙГ АНХ УДАА ТАТВАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТӨД ХАМРУУЛАН ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙЖ, ХҮЛЭЭН авсан байна.
Радиозонд гэдэг нь цаг агаарын дээд давхаргын мэдээллийг хэмждэг жижиг электрон хэмжих төхөөрөмж юм.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 276 дугаар тогтоолоор судалгаа, шинжилгээнд ашиглах цаг уурын зарим тоног төхөөрөмж, хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн .
Энэхүү шийдвэрийн үр дүнд БНХАУ-ын Цаг уурын байгууллагатай хамтран ажиллах протоколын хүрээнд Өмнөговь аймгийн УЦУОШТ-ийн аэрологийн шинжилгээнд зориулан нийлүүлсэн 597,000 юанийн өртөг бүхий нэг жилийн хэрэгцээний радиозонд болон цаг уурын бөмбөлгийг анх удаа татварын чөлөөлөлтөд хамруулан гаалийн бүрдүүлэлт хийж, хүлээлгэн өгсөн байна.
Өмнө нь олон улсын хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдсэн ийм төрлийн мэргэжлийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний гаалийн болон НӨАТ-ын зардал тухайн жилийн төсөвт тусгагдаагүй тохиолдолд татвар төлж барааг гаалиас авах боломжгүй болох хүндрэл үүсдэг байв. Үүний улмаас гаалийн агуулахын хадгалалтын төлбөр нэмэгдэх, шаардлагатай хэрэглэгдэхүүн хугацаандаа очихгүй байх, цаашлаад хуваарьт ажиглалт, шинжилгээ тасалдах эрсдэл тулгардаг байсан юм.
Цаг уурын ажиглалт тасралтгүй байх нь үнэн зөв мэдээ, мэдээлэл, чанартай урьдчилсан мэдээний үндэс юм.
|
Эх сурвалж
| Цаг уур ,Орчны шинжилгээний газар
|
Г.ГАНЦЭЦЭГ






Нийгэм




