Dark Light
Нийгэм | 2026-10-02

НИЙСЛЭЛИЙН 13 БАЙРШИЛД ӨНДРИЙН КАМЕР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Д.Ихбаяр Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд ажиллалаа.

Тус төвийг орчин үеийн технологид тулгуурлан иж бүрэн тоноглосноор гамшиг, ослын дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авч, нөхцөл байдлыг нэгтгэн боловсруулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах боломж бүрджээ. Мөн нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камеруудыг үе шаттайгаар суурилуулж байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 13 байршилд суурилуулсан бөгөөд Багахангай, Багануур, Налайх дүүрэг мөн багтаж байна.

Өндрийн камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 километр хүртэлх радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой. Ингэснээр иргэний дуудлага, мэдээллийг хүлээлгүйгээр гал түймрийн аюулыг эрт илрүүлж, холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх нөхцөл бүрдэх юм. Үүний зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах, гал унтраах анги, салбаруудыг камержуулахын зэрэгцээ гал сөнөөгч бүрийг энгэрийн камераар тоноглож, дүрс бичлэгийн мэдээллийг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй уялдуулах технологийн шийдлийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн камерын хяналт, мэдээллийн нэгдсэн системийг ашигласнаар аврах, гал унтраах ажиллагааг дүрсээр баримтжуулах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19