Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Төрийн соёрхолт, арьс ширний технологич, зөвлөх инженер Бат-Очирын Дандарын хөдөлмөр бүтээлийг сурталчлан таниулах үзэсгэлэн болон нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа.
“Blue sky” зочид буудалд болсон үзэсгэлэнд Төрийн соёрхолт инженер Б.Дандарын хагас зуун жилийн хөдөлмөр бүтээлийн үр шим болсон шинэ бүтээл, технологийн шийдэл, мэргэжлийн өвийг танилцуулсан гэрэл зураг, баримт сэлтийг дэлгэсэн юм. Тухайлбал, Монголын хөнгөн үйлдвэр, тэр дундаа арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн хөгжилд оруулсан түүний хувь нэмрийг уг үзэсгэлэнгээс харж болохоор байв.
“Мон ирээдүй” ХХК-д болсон “Үйлдвэрлэлийн өв-Залгамж халаа” уулзалт, өдөрлөгт арьс ширний салбарын үе үеийн ахмадууд, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Гавьяатууд оролцов. Ахмадууд “Мон ирээдүй” ХХК-ийн арьс шир гүн боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, чөлөөт ярилцлага, уулзалт зохион байгуулж, эдүгээ 87 нас сүүдэр зооглож буй Төрийн соёрхолт технологич, инженер Б.Дандар гуайд хүндэтгэл үзүүлэн, үг сургаалыг нь сонсож, дурсамж сөхөн хуучиллаа.
АДМИН






Нийгэм




