Dark Light
Нийгэм | 2026-10-02

ШИЛДЭГ АХЛАГЧ НАР 30 КГ ХҮРТЭЛХ АЧААТАЙГААР 15 КМ МАРШ ҮЙЛДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангийн шилдэг ахлагч нарын дунд зохион байгуулагдаж байгаа "Бэлэн байдлын сорилт-2026" тэмцээн гурав дахь өдрийн сорилт 15 км-ийн марш үйлдсэнээр өндөрлөлөө. Үдээс өмнө ерөнхий саадын зурвас туулж, олсоор 3 метр өндөрт авирч, буудлага гүйцэтгэж, уулархаг раойнд 10 орчим км замыг 15 кг элстэй туулсан бол үдээс хойш үүссэн цагийн байдалд бодит шийдвэр гаргахад чиглэсэн тактикийн даалгаврыг 7 цэгээр гүйцэтгэж, төгсгөлд нь 15 км-ийн марш үйлдлээ.
 
15 км-ийн маршийг гүйцэтгэхдээ хувийн 15 кг ачаанаас гадна бүлгийн даргын шийдвэр гаргалтын цэгүүдэд алдаа гаргасан эсэхээс хамааран дахин 15 кг элс үүрч гүйсэн бөгөөд Зэвсэгт хүчний 186, 167, ХЗЦК, 120, 123 дугаар ангиудын бүлгүүд энэ төрөлдөө эхний байраар орж ирцгээлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19