Dark Light
Нийгэм | 2026-10-02

ХЭЭРИЙН СУРГУУЛИАС ГАДНА СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬД ОРОЛЦОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
ОХУ-ын Челябинск мужид 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд “Центр-2026” стратегийн команд штабын сургууль болон цэргийн хээрийн сургууль зохион байгуулагдаж байна.
 
Тус сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс хээрийн сургуулиас гадна стратегийн команд штабын сургуульд оперативын бүлэг оролцож байгаа бөгөөд энэ өдрүүдэд сургуулийн бодлого, төлөвлөгөөний дагуу үүссэн цагийн байдалд сургалт дадлага явуулж байна.
 
Сургуулийн явцад төрөл мэргэжлийн салбаруудын харилцан ажиллагааг уялдуулан оролцогч орнуудын цэргийн алба хаагчидтай туршлага мөн солилцлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19