Dark Light
Нийгэм | 2026-10-05

МАГНАЙ ТРЕЙД ХХК ЗӨВХӨН ТАЛОНООР ОЛГОНО ГЭСЭН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БАЙСНЫГ ЦУЦАЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны шуурхай штабаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэвээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн ШТС-уудад оройн цагаар хяналт тавьж ажиллаж байна.

Тухайлбал Магнай трейд ХХК зөвхөн талоноор олгоно гэсэн зохицуулалт хийж байсныг цуцалжээ. Харин Хайлаастын уулзварт байрлах шатахуун түгээх станц дээр мэдээлэл ирээгүй байсан тул орлого буусны дараа иргэдэд ялгаварлалгүй олгохоор боллоо.

Мөн ажиллахгүй байгаа ШТС-уудын нөөцийн үлдэгдлийн хэмжээг шалгаж, шуурхай хангамж нэмэгдүүлэх зохицуулалт хийж ажиллаж байна.


Эх сурвалж | Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19