Dark Light
Нийгэм | 2026-10-05

ЭНЭ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
 
09-нийг хүртэл өдөртөө ихэнх нутгаар дулаахан байна.
 
Хур тунадас: 06-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар, 08-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 
 
Салхи: 07-09-нд Алтайн уулархаг нутгаар, 10,11-нд нутгийн зарим газраар, 12,13-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.   
 
Агаарын температур: 09-нийг хүртэл ихэнх нутгаар өдөртөө дулаарч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +16...+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна. 10-наас нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 10-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 09,10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 09-нийг хүртэл өдөртөө дулаарч шөнөдөө 0...+5 градус дулаан, Яармаг-Сонгиноны орчмоор -2...+3 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 10-наас өдөртөө бага зэрэг сэрүүсч шөнөдөө 0...-5 градус, Яармаг-Сонгиноны орчмоор -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19