Dark Light
Нийгэм | 2026-10-05

МОНГОЛ БАНХАРЫН ЕРТӨНЦИЙГ ТОКИОГИЙН ТӨВД ТОЛЬДОНО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монголчуудын эртний анд, мал сүрэг болон малчин түмнийг араатнаас хамгаалагч хоточ банхар нохойг нүүдэлчин айлын гэр бүлийн нэгэн гишүүн гэхэд хэтрүүлэг болохгүй. Тэгвэл энэхүү ухаалаг амьтан, нүүдлийн соёл иргэншлийн салшгүй нэг хэсгийг уран зургийн хавтгайд амилуулсан өвөрмөц нэгэн үзэсгэлэн Япон улсад нээгдэх гэж байна.

Токио хотод амьдардаг зураач Батаагийн Болортуяагийн "BANKHAR" бие даасан уран зургийн үзэсгэлэн энэ сарын 10-наас 14-ний өдрүүдэд Шинжүкү дүүргийн алдартай урлагийн орон зай болох "SPACE ZERO"-д зохион байгуулагдахаар болжээ.

Энэхүү үзэсгэлэн нь хүн, нохой хоёрын дундах харилцан итгэлцэл, нандин холбоо болон байгаль эхийн хүйн холбоог харуулах бөгөөд Токио хотын оршин суугчид болон урлаг сонирхогчдод монгол банхарын гайхамшигт ертөнц, нүүдэлчдийн ахуй соёлтой танилцах ховорхон боломжийг олгож буйгаараа онцлог юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19