Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт гэр шатаж, гал түймэрт 25 настай эрэгтэй өртөн түлэгджээ.
Тодруулбал: Гал түймрийн дуудлага 10 дугаар сарын 05-ны 00:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Аймгийн онцгой байдлын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-гийн эзэмшлийн 5 ханатай гэр, мөн иргэн Б-гийн эзэмшлийн “Mitsubishi-Lancer” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байжээ. Уг гал түймэрт иргэн Б /25 настай, эрэгтэй/ 2 гар, хөл нь түлэгдэж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасагт хүргэгдсэн байна.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН







Нийгэм




