Dark Light
Нийгэм | 2026-10-05

МОНГОЛ УЛСЫН АРМИ ДЭЛХИЙН 145 ОРНООС 93 ДУГААР БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Олон улсын цэргийн хүчин чадал, зэвсэглэлийн судалгаагаар дагнасан "Global Firepower" (GFP) байгууллагаас гаргасан 2026 оны дэлхийн зэвсэгт хүчний шинэчилсэн чансаагаар Монгол Улс дэлхийн 145 орноос 93 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна. Тус байгууллагаас манай улсын цэргийн хүчин чадлын ерөнхий индексийг 1.9987 гэж үнэлжээ.

Судалгааны дүнд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн болон зэвсэг техникийн гол үзүүлэлтүүдийг дараах байдлаар нэгтгэн харуулсан байна.

Хүн хүчний нөөц ба бие бүрэлдэхүүн:

  • Идэвхтэй алба хаагчид: 35,000

  • Бэлтгэл хүчин: 230,000

  • Хагас цэргийн зохион байгуулалттай хүчин: 50,000 (Хилийн цэрэг, дотоодын цэрэг гэх мэт)

Хуурай замын хүчин чадал: Далайд гарцгүй манай улсын хувьд зэвсэгт хүчний гол тулгуур нь хуурай замын техникт суурилж байна.

  • Байлдааны үндсэн танк: 420 ширхэг

  • Хуягт тээвэрлэгч, байлдааны машин: 11,040 ширхэг

  • Чирэгддэг их буу: 500 ширхэг

  • Харвагч пуужингийн систем (MLRS): 130 ширхэг

Агаарын цэргийн хүчин: Жагсаалтад манай улсын агаарын зэвсэглэлийг нийт 8 нэгж идэвхтэй агаарын хөлөгтэй гэж тэмдэглэжээ.

  • Тээврийн болон туслах нисэх онгоц: 3 ширхэг

  • Сургалт, дадлагажуулалтын онгоц: 2 ширхэг

  • Нисдэг тэрэг: 3 ширхэг

Олон улсын болон бүс нутгийн харьцуулалт:

News & World Report болон SIPRI байгууллагуудын судалгаанд дурдсанаар дэлхийн хамгийн хүчирхэг армиар ОХУ (1-р байр), АНУ (2-р байр), БНХАУ (3-р байр) улсууд уламжлал ёсоор шалгарч, жагсаалтыг тэргүүлсэн байна.

Бүс нутгийн хэмжээнд Төв Азийн орнуудын хүчний харьцаанд өөрчлөлт орсон бөгөөд Узбекистан улс чансааны 18 дугаар байранд орж, 19 дүгээр байранд эрэмбэлэгдсэн Казахстаныг анх удаа ардаа орхижээ. Хэдийгээр Казахстан улс 1.1 тэрбум ам.доллар буюу бүс нутагтаа хамгийн өндөр цэргийн төсөвтэй байгаа ч батлан хамгаалахын зардал нь өмнөх жилүүдээс 30 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

"Global Firepower" байгууллага нь дэлхийн орнуудын цэргийн хүчийг эрэмбэлэхдээ зөвхөн зэвсэг техникийн тооноос гадна тухайн улсын газар зүйн байршил, логистикийн чадавхи, байгалийн нөөц баялаг, санхүүгийн чадамж зэрэг 60 гаруй хүчин зүйлийг нэгтгэн тооцдог байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19