Dark Light
Нийгэм | 2026-10-05

БОГДХАН УУЛАНД “ECO FRIENDLY CU” ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Улаанбаатар хотын иргэдийн хамгийн өргөнөөр зорчдог, агаарт гардаг хэсэг болох Зайсан–Дугуй цагаан, Зайсан–Баруун Ширээт чиглэлийн аяллын замд ууланд алхагч, аялагчдад зориулсан “Eco Friendly CU” салбар шинээр нээгдлээ.
 
Тус салбар нь худалдаа үйлчилгээнээс гадна 
- Тохилог ариун цэврийн өрөө;
- Хүүхэд хуурайлах хэсэг;
- Уулнаас бууж ирсний дараа хувцас, гутлаас шороо, цас, хачиг зэргийг цэвэрлэх зориулалтын төхөөрөмж; 
- Дугуй хийлэгч, амрах сандал; 
- Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан үйлчилгээний хэсэг зэрэг явган аялагчдад шаардлагатай үйлчилгээг бүрдүүлжээ.
 
Мөн удахгүй тус орчны авто зогсоолд цахилгаан автомашин цэнэглэх цэнэглэгч суурилуулж, байгальд ээлтэй хэрэглээг дэмжихээр төлөвлөжээ. 
 
Энэхүү санаачилга нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж, Богдхан уулын дархан цаазат газарт аялаж агаарлаж буй иргэдийн ая тух, эрүүл ахуй, байгальд ээлтэй үйлчилгээний орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа нь онцлог юм.
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
CU Mongolia

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19