Dark Light
Нийгэм | 2026-10-06

БУСДЫГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ, ДЭЭРЭМДЭЖ ЗУГТСАН ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
"Манай эхнэр гар утсаа дээрэмдүүлсэн байна" гэх дуудлага мэдээлэл энэ оны 10 дугаар сарын 01-ний 20:11 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 
Тодруулбал 34 настай эмэгтэй А-г гэр лүгээ харихаар явж байхад нь 35 орчим насны эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айлган сүрдүүлж улмаар боож унаган гар утсыг нь дээрэмдэж зугтаасан байна. 
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж сэжигтэй этгээд М-ыг олж тогтоон саатуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 8 сарын байдлаар дээрэмдэх гэмт хэрэг 457 бүртгэгдсэн байна. 
Эрүүгийн хуулийн 17.2.2-т бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол 2-8 жилийн хорих ял шийтгэнэ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19