Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21 цаг 20 минутад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлсэн" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад "Жолооч 35 настай эмэгтэй нь согтуугаар Hyundai Sonata-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад 9 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн" хэрэгт Архангай аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
АДМИН






Нийгэм




