Dark Light
Нийгэм | 2026-10-06

КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гаалийн байгууллага, Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, холбогдох арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна.
Үүний үр дүнд 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 961 кг жинтэй, 21 боодол карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1 кг 630 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй бодисыг илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоолоо.
Уг үйлдэлд гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19