Dark Light
Нийгэм | 2026-10-06

НИЙСЛЭЛИЙН ДУЛААН ХАНГАМЖИЙН СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улаанбаатар хотын эрчим хүч, дулаан хангамжийн салбарын төлөөлөл Европын Холбооны баг, олон улсын болон дотоодын эрчим хүчний зөвлөхүүдтэй уулзлаа. Уулзалтаар нийслэлийн эрчим хүчний шилжилтийн талаар хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтад нийслэлийн эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөх Б.Мөнгөнхишиг, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа, “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Ерөнхий инженер В.Ганбаатар, Европын Холбооны Тогтвортой эрчим хүчний эксперт, багийн ахлагч Тьерри Бертуль, Европын Холбооны Олон улсын түншлэлийн Ази, Номхон далайн хөрөнгө оруулалтын багийн Венсан Вио нар оролцлоо.
 
Талууд одоо хэрэгжиж буй хамтарсан төслүүдийн явц болон цаашид хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Тухайлбал, нийслэлийн дулаан хангамжийн сүлжээг шинэчлэх, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, алдагдлыг бууруулах, дэд бүтцийн найдвартай байдлыг сайжруулах, мөн цэвэр, ногоон технологид шилжих боломжуудын талаар ярилцлаа.
Улаанбаатар хотын ногоон шилжилт ашиглаж буй дулаан, цахилгааны дэд бүтцээ илүү үр ашигтай, ухаалаг, найдвартай, тогтвортой болгохоос эхэлнэ. Энэ чиглэлээр Европын Холбоо болон олон улсын түншүүдийн техникийн мэдлэг, хөрөнгө оруулалтын боломжийг нийслэлийн хөгжлийн бодлого, хэрэгцээтэй уялдуулах нь чухал гэдгийг талууд илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19