Нийтийн тээврээр үйлчлүүлэгчдийн 14.7 хувь нь хүүхдүүд байдаг. Их хотын ирээдүйн иргэдэд нийтийн тээврээр зорчихдоо төлбөрөө төлж хэвших, зөв дадал зуршилтай иргэдийг бэлтгэх, нийтийн тээврийн үйлчилгээнд ямар дэвшил гарч буйг танилцуулах уулзалтыг Хан-Уул дүүргийн 118, 34-р сургуулийн сурагчдын дунд зохион байгууллаа.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Нийтийн тээврийн бодлогын газар, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хамт олон хамтран зохион байгуулж, нийтийн тээврийн зориулалтын картаар зорчих нь ямар давуу талтайг танилцууллаа.
Сурагчид нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ 200 төгрөг бэлнээр өгдөг, эсвэл шаардлагатай үед банкны картаа уншуулж 1000 төгрөгөөр зорчдог гэдгээ хэлж байв. Харин зориулалтын картаа ашиглаж төлбөрөө төлбөл нэг удаа 50 төгрөг, өдөртөө дөрвөн удаа зорчих боломжтойг сануулав.
Хүүхдийн картын
- Насны хязгаар: 6–18 насны (ЕБС-ийн насны хүүхдүүд) хүүхдүүд ашиглана. (6 хүртэлх насны хүүхэд үнэ төлбөргүй зорчдог).
Автобусаар зорчих тариф:
- Зорчих үнэ: 200 төгрөг
- Дамжин суух хөнгөлөлт: Цагийн хязгааргүй, өдөрт 4 удаа зорчих боломжтой
Анхаарах: Автобусанд суухдаа заавал картаа уншуулах шаардлагатай.
Хүүхдийн картыг зорилтот бүлэг бус буюу оюутан залуучууд худалдан авч ашиглах зөрчил гаргаж байгаатай холбогдуулан картын борлуулалтыг зөвхөн “Улаанбаатар смарт карт” компанийн хэрэглэгчийн төвөөр болон Улаанбаатар хотод байрлах 23 гэрээт цэгээр хийж байна. Борлуулагч нь сурагчийн үнэмлэхийг үндэслэн төрсний гэрчилгээг харж картыг олгох тул сурагчийн үнэмлэхийг биедээ авч очиж картаа худалдан авах боломжтой.
Карт авах ба анхны бүртгэл хийлгэхэд шаардлагатай зүйлс:
- Хүүхдийн төрсний гэрчилгээ эсвэл И-Монголиа (e-Mongolia) лавлагаа
- Эцэг эхийн иргэний үнэмлэх
- Картын бэлэн үнэ -3600 төгрөг
АДМИН








Нийгэм




