Хуульч О.Батхүү гараашны нэг хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилжээ.
Ингэхдээ дараах 2 шалтгааныг үндэслэсэн байна.
- Гарааш гэдэг бол бол тансаг хэрэглээ биш, Монгол шиг эрс тэс уур амьсгалтай оронд зайлшгүй байх ёстой хэрэглээ.
- Гарааш түгжрэлийг буруулахад онцгой ач холбогдолтой, хүмүүс бүгд гадаа машинаа тавиад байвал явган хүний гарц, нэгдүгээр эгнээнд ачаалал үүсэж, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлнэ гэжээ.
Тиймээс ашиг орлого олдоггүй гараашд нэг хувийн татвар төлөх нь зохисгүй гэжээ.
Хэрэв та энэхүү өргөдөлийг дэмжиж байвал https://e-zasag.mn/proposals/938 холбоосоор гарын үсэг зурах боломжтой.
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм




