Dark Light
Нийгэм | 2026-10-07

4 АВТОМАШИН ШАТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын газарт автомашин шатсан 3 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 4 автомашин шатжээ. Тодруулбал: 

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо гэр шатаж байна гэх дуудлага 10 дугаар сарын 06-ны өдрийн 08:23 цагт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 5 ханатай гэр, эд зүйл, иргэн С-ийн  “Daewoo Alpheon” загварын суудлын автомашин тус тус бүрэн шатаж, иргэн Ц-ийн  “Honda Fit” загварын суудлын автомашин хайрагдаж байсныг унтраасан байна. 

Мөн Хэнтий аймгийн Баянхутаг сум Цанатын хоолой багийн “Баян-Эрхэт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 17 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10 дугаар сарын 06-ны өдрийн 21:18 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход 30 тонн цемент тээвэрлэж явсан иргэн Х-ын  “Beiben North Benz” загварын ачааны автомашины хойд 2 дугуй шатаж байсныг унтраажээ.

Харин өнөөдөр /2026.10.07/ 05:00 цагийн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сум Шинэ булаг багийн “Ноён нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км, сумын төвөөс баруун хойд зүгт 90 км/ Автомашин шатаж байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “Lexus RX-450h” загварын суудлын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан байна.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08