Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 19 цаг 30 минутад Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрт "Хүн мотоциклоос унаж гэмтсэн байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнийг шалгахад “Жолооч 54 настай эрэгтэй нь "Haouje” маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож яваад онхолдож, гэмтсэн" хэрэгт Булган аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд жолооч та мотоцикл жолоодохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалах малгай, хэрэгслийг өмсөн, замын орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
АДМИН







Нийгэм




