Dark Light
Нийгэм | 2026-10-20

ЕВРОПТ ӨСӨЖ, ХҮМҮҮЖИЖ БУЙ МОНГОЛ ХҮҮХЭД, ЗАЛУУСТ ЭХ ХЭЛЭЭ МАРТАХГҮЙ БАЙХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил 2026 оны аравдугаар сарын 8-ны өдөр Франц Улсад үйл ажиллагаа явуулж буй монгол иргэдийн холбоо, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад 13 холбоо, нийгэмлэгийн 30 орчим төлөөлөгч оролцож, байгууллагуудынхаа үйл ажиллагааг танилцуулан, Франц Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд тулгамдаж буй асуудал, эх хэл, үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалах, Элчин сайдын яам, холбоо, нийгэмлэг, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Уулзалтаар Франц Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах, цаашид байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулах Нэгдсэн холбоо байгуулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал дэвшүүлэв.

Мөн төлөөлөгчид Монгол Улсыг Францын олон нийтэд сурталчлан таниулах соёл, урлаг, спортын төсөл, арга хэмжээнд холбоо, нийгэмлэгүүдийн оролцоог дэмжих, Европт өсөж, хүмүүжиж буй монгол хүүхэд, залууст эх хэл, үндэсний өв соёлыг өвлүүлэн уламжлуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын санаачилга, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Ц.Мөнх-Оргил Франц Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, холбоо, нийгэмлэг, аж ахуйн нэгжүүдтэй тогтмол харилцаж, тэдний санал, санаачилгыг дэмжин ажиллахын чухлыг тэмдэглэв. Түүнчлэн иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсож, холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, Элчин сайдын яам, иргэд, холбоо, ТББ-уудын хамтын ажиллагааг бодитой, үр дүнд чиглэсэн хэлбэрээр хөгжүүлэх нь ЭСЯ-ны цаашдын үйл ажиллагааны чухал чиглэл болохыг онцлон тэмдэглэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10