Dark Light
Нийгэм | 2026-11-26

УЛС ТУНХАГЛАСАНЫ ОЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA

2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тохиож буй Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан салбар бүрийн зүтгэлтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол боллоо.

Монгол Улсын шигшээ багийн ахлагч Шаравжамцын Энхийн-Одод Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн нь онцлох үйл явдал болов.

Улс тунхагласны баярын өдөр жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр тохиож, бүх нийтээрээ амардаг. Энэ өдөр  эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхмүүдэд төрийн дээд одон медаль Ерөнхийлөгчийн зарлигаар гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, УИХ-аар хэлэлцэн 92.3 хувиар дэмжсэн учраас Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт Улс тунхагласны баяраар шагнал гардуулсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08