Dark Light
Нийгэм | 2025-04-21

ГЭР ХОРООЛОЛ БОЛ ТҮР БИШ БАЙНГЫН СУУРЬШЛЫН БҮС

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Нийслэл болон аймгийн төвүүдийн хамгийн удаан хугацааны туршид байсан “суурьшлын түүхэн төв” бол гэр хороолол юм. Иймд гэр хороолол руу хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ санаан дээр нэгдсэн УИХ-ын хорин гишүүн нийлж “Гэр хороолол, орон нутгийг дэмжих бүлэг” байгуулсан.

Өнгөрөгч Пүрэв гарагт энэхүү бүлгийн анхдугаар уулзалт боллоо. 2040 он гэхэд нийслэлд 500 мянган өрх байхаас 50 мянга нь л “амины сууцны” хороололд амьдарна. Гэр хорооллын алслагдсан бүсийн оршин суугчдыг нүүлгэн нийтийн орон сууцанд оруулж, чөлөөлсөн талбайг нь цэцэрлэгт хүрээлэн болгохоор “Улаанбаатар 2040 ерөнхий төлөвлөгөө”-нд тусгажээ. Энэ зорилт нь хэр бодитой, санхүүгийн эх үүсвэр, дэд бүтцийг хэрхэн хөгжүүлэх талаар УИХ-ын гишүүдийн асуултад Нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтийн хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн хариулав. Мөн уулзалтаар Монгол ахуйн онцлог, түүхэн уламжлал нь гэр суурьшлын бүсэд хэрхэн тогтсон байдаг, тэдгээрийг хот төлөвлөлттэй хэрхэн уялдуулах талаар Улаанбаатар хотын түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр танилцуулга хийв.

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Р.Батболд, , Ж.Галбадрах, Д.Ганмаа, Б.Жаргалан, Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, О.Саранчулуун, Б.Хэрлэн, Б.Уянга, Г.Уянгахишиг, Д.Энхтуяа нар оролцож, бүлгийн зохицуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргалыг батламжлав. Цаашид гишүүд тогтмол мэдээлэл солилцож, гэр суурьшлын бүсийг дэмжих байр суурьнаас хуулийн төсөл, төсөв дээр санал нийлэх хүрээндээ хамтарч ажиллах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00