БНСУ-ын Нэгдлийн сайд Чон Дон Ён даваа гарагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгтэй уулзах үеэрээ хоёр Солонгостой найрсаг харилцаатай байдгийг нь дурдаад, Солонгосын хойгийн энх тайвныг дэмжихийг Монгол Улсаас хүссэн тухай тус яамнаас мэдээллээ.
Сайд Чон бүс нутгийн энх тайвныг бэхжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлээд, өнгөрсөн зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 11 дүгээр бага хуралд оролцохоор манай улсад айлчлах үеэр нь халуун дотноор угтан авсанд Б.Батцэцэг сайдад талархал илэрхийлсэн байна.
Тэрбээр хоёр орны харилцаа “алтан үе”-дээ орж байгааг онцлоод, цаашид ч хоёр улс харилцан уялдаа холбоогоо улам бүр гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж буйгаа хэлжээ.
Нэгдлийн яамны мэдээлснээр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн Солонгосын хойгт энх тайвнаар зэрэгцэн оршихыг эрмэлзэж буй Сөүлийн хүчин чармайлтын хүрээнд цаашид ч нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
ТАТАР МАЙДАР







Улс төр



