Dark Light
Улс төр | 2026-11-25

Т.ДОРЖХАНД: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ХОЁР, ГУРВАН САРД ЯАРАН ХИЙЖ БОЛОХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Тогмидын Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг дөрвөн сарын дотор зарлан явуулах эсэх асуудал болон түүнийг дагасан хууль эрх зүйн зөрчлийн талаар сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Тэрбээр юуны өмнө 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгохоор тов тодорхой хуульчилсныг сануулав. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт Ерөнхийлөгч огцорсон, нас нөхцсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол УИХ сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна хэмээн заасан нь Үндсэн хуультайгаа шууд зөрчилдөж байгааг Т.Доржханд онцоллоо. 

Т.Доржханд энэ талаар тайлбарлахдаа “Үндсэн хуульд зааснаар У.Хүрэлсүх зургаан жил ажиллах ёстой байсан ч үүрэгт ажлаа өгчихлөө. Тэгвэл үлдсэн хугацаанд нь нөхөн сонгууль явах юм уу гэдэг асуулт гарч ирж байна. Хэрэв одоо хуулийн дагуу дөрвөн сарын дотор буюу ирэх оны хоёр, гуравдугаар сард сонгууль явуулбал шинээр сонгогдох Ерөнхийлөгч нь 2027 оны зургаадугаар сар хүртэл ердөө дөрөвхөн сар ажиллаад дахин шинэ сонгууль явуулах уу, эсвэл Үндсэн хуульд заасан зургаан жилийн бүрэн эрхийг нь эдлүүлэх үү гэдэг хуулийн гацаа үүснэ” гэлээ. 

Мөн сэтгүүлчдийн зүгээс энэ асуудал жижиг намуудын эрх ашигт хэрхэн нөлөөлж буйг тодруулахад тэрбээр “Монголд том, жижиг нам гэж байхгүй. Манай нам Ардын нам, Ардчилсан намаас хүний нөөц, бодлогоор дутахгүй, харин ч илүү гарна. Гол асуудал нь төрийн тэргүүнийг хууль ёсны буюу легитим чанартай сонгох явдал юм. Сонгууль гэдэг нээлттэй, бүх намд ижил тэгш боломж олгосон байх ёстой. Улс төрийн сонгуулийг хоёр, гурван сард яаран хийгээд аль нэг намд давуу тал битгий олгоосой гэж хүсэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. 

Тиймээс ХҮН намын даргын хувьд хуульчидтайгаа ярилцаж, иргэний журмаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ. Тэрбээр Үндсэн хуулийн цэц энэ зөрчлийг залруулж, УИХ Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчилсний дараа буюу уламжлал ёсоор зургаадугаар сард сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, үүнээс өмнө товыг яаран зарлаж зүтгэхгүй байхыг улс төрийн намуудад уриаллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08