Цаг үеийн мэдээ

ШАР ТЭМДЭГЛЭГЭЭГ 1304 ЖОЛООЧ ЗӨРЧЖЭЭ

            Энэ жилийн 2 дугаар сараас эхлэн төв зам дагуу Yellow box буюу шар тэмдэглэгээг бий болгосон. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнгын ачаалалтай уулзварууд болох Цэцэг төв, Үндэсний төв музей, МУБИС гэх зэрэг газруудад тус тэмдэглэгээ болон камерыг байршуулсан.

            Жолооч нарыг хурдаа тааруулах зам тээврийн ослоос сэргийлэх үүднээс байрлуулсан шар тэмдэглэгээг байршуулсан цагаас хойш нийт 1304 жолооч тус тэмдэглэгээг зөрчсөн байна.

            Дээрх 1304 жолоочийг камерын хяналтаар илрүүлсэн бөгөөд эдгээр жолооч нарт торгуулийн арга хэмжээг авчээ. Торгуулийн арга хэмжээний хувьд хорин мянган төгрөг юм.

Таны сурталчилгаа