Коронавирусийн халдвараас сэргийлэх санамжийг ЭМЯ-аас иргэдэд цаг алдалгүй өгч байгаа.
Тэгвэл өвчлөл орж ирвэл эмнэлэгтэй, эмч мэргэжилтэн хангалттай байх шаардлагатай. Мөн одоо ажиллаж байгаа эмч нарын ачаалал 3-5 дахин нэмэгдэнэ.
Тиймээс АШУҮИС-ийн төгсөх курсын оюутнууд, Улаан загалмайн туслах ажилчид, тэтгэвэртээ гарсан эрүүл мэндийн ажилтан зэргийг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.