Манай улсын хувьд сүүлийн хэдэн жилийн хугацаанд агаарын бохирдол болон угаарын хийн хордлогын асуудал ихээр хөндөгдөх болсон. Тэгвэл өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 330 сая төгрөгийн 4 төрлийн багажийг эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.
Монгол улсын засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 382 тоот Хөрөнгө гаргах тухай тогтоолоор угаарын хийн хордлогын оношилгоо эмчилгээний чадавхыг бэхжүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай 4 төрлийн багажийг худалдан авахад нийт 330 сая төгрөг зарцуулжээ.
Багажны хувьд Агаар дахь хорт хийн агууламжийг тодорхойлох, агаар дахь олон төрлийн хий хэмжигч зөөврийн багаж мөн агаар дахь олон төрлийн хорт хий илрүүлэгч зөөврийн багаж, хордлогын үед хүний биенд угаарын хий хэмжигч багаж гэсэн 4 төрөл байгаа юм.