Хонь
Хонины ордныхон энэ долоо хоногт ажил хэрэгтээ сайн мэдээ дуулна. Дөнгөж эхлээд буй болон гэрлэсэн хониныхон хостойгоо зөрөлдөх, муудалцах хандлагатай тул маргаан үүсгэхээс зайлсхийх хэрэгтэй. Долоо хоногийн дунд үед эрүүл мэнддээ анхаарах, сайн амрах нь эрүүл мэндэд тустай. Зүрх өвдөж болзошгүй тул хянамгай байхыг од эрхэс анхааруулж байна.
Үхэр
Од эрхэс энэ долоо хоногт үхрийн ордныхонд олон гэнэтийн бэлэг бэлдсэн тул боломжийг алдахгүй байхыг зөвлөж байна. Шинэ танил, шинэ найз нөхөдтэй учирна. Ажил хэрэг, эрүүл мэнд энэ долоо хоногт элдэв асуудалгүй тогтуун сайхан байна. Эцэг болоод ахмад эрэгтэй хүмүүстэй харьцахдаа хянамгай байхыг сануулж байна.
Ихэр
Хэн нэгэнтэй хамтран бизнес эрхлэхийг төлөвлөж байсан бол энэ долоо хоног маш тохиромжтой цаг. Ажил хэрэг маш амжилттай байх тул шаргуу байхыг од эрхэс зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт их эмзэг байх тул эрүүл хооллох, сайн амрах зэргээр өдөр тутамдаа анхааралтай байх хэрэгтэй. Түргэн хоол идэхээс зайлсхийгээрэй. Хөрөнгө оруулалт хийвэл ойрын ирээдүйд ашиг хонжоо их олох төлөвтэй байна.
Мэлхий
Энэ долоо хоногт багаар ажиллах шаардлагатай. Ганцаар зүтгээд ажилдаа амжилт гаргахгүй тул ажлын хамт олонтойгоо ойр байхыг зөвлөж байна. Өмнө хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнгээ энэ долоо хоногт хүртэнэ. Санхүүгийн хувьд төлөвлөгдөөгүй, гэнэтийн зүйлст мөнгө үрэхгүй байх шаардлагатай. Мэлхийн ордныхон хостойгоо сайхан харилцаатай байх болно. Долоо хоногийн дунд үеэс сэтгэл санаа тогтворгүй болох тул сэтгэл хөдлөлдөө бүү автаарай.
Арслан
Арслангийн ордныхон ажил хэрэгтээ багаар ажиллаж, бусадтай ам муруйхаас зайлсхийх хэрэгтэй. Эс бөгөөс сэтгэл санаагаар унаж, хямарна. Долоо хоногийн дунд үеэс танд олон боломж гарч ирэх тул, боломжийг бүү алдаарай. Өр зээлтэй арслангууд энэ долоо хоногт өрөө төлөх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Эрүүл мэнд болоод сэтгэл санааны байдал тогтвортой сайн байна.
Охин
Телевиз, урлаг болоод эм зүйн чиглэлээр ажилладаг охины ордныхон энэ долоо хоногт ажил хэрэгтээ амжилттай байх болно. Ажлын талбараа өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой хугацаа тохиож байна. Санхүүгийн хувьд олон эх үүсвэрээс орлого орж ирнэ. Гэсэн хэдий ч зарлага өндөр байх тул мөнгөө юунд зарцуулахаа сайн төлөвлөөрэй. Энэ долоо хоногт охины ордныхон хайр дурлалын романсаар дүүрэн байх болно.
Жинлүүр
Энэ долоо хоногт шинэ ажил эхлүүлэхэд тохиромжгүй. Санхүүгийн хувьд орлого нэмэгдэх төлөвтэй байна. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй буюу хөрөнгө оруулалт хийвэл алдагдалд орох тул хянамгай байхыг зөвлөж байна. Агаар салхинд гарч, гадаа талбайн спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустай.
Хилэнц
Эрхэлдэг бизнес тань тогтвортой хэвээр байх болно. Удаан хугацаанд төлж чадаагүй өрөө төлж дуусгах боломж олдно. Бүх ажлыг цаг тухайд нь амжуулах эрч хүч таныг хүлээж байна. Санаанд ороогүй гэнэтийн орлого орно. Гэвч мөнгө хадгалж чадахгүй л болов уу. Ахтайгаа эсвэл аавтайгаа маргалдахаас зайлсхийгээрэй. Өмнө нь таныг зовоож байсан өвчин дахин гарч ирэх аюултай. Цэвэр жимсний шүүс, ус маш сайн уугаарай
Нум
Даргынхаа өөдөөс сөргөөцөлдөж, өөрийн бодлыг батлах гэж улайрсны хэрэггүй. Ажлынхаа чанарыг чамлаж болохгүй. Гэр бүлийнхээ төлөө том шийдвэр гаргаж магадгүй. Санхүү, мэргэжлийнхээ талаар яаруу шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Халуун ногоотой болон түргэн хоолноос хол байх хэрэгтэй. Эс бөгөөс хоолны хордлогод орох эрсдэл өндөр. Цусны даралт ихэсдэг хүмүүс даралтаа тогтмол хянаж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа анхаарал хандуулаарай. Хэдхэн жилийн дараа хүүхэд чинь таны хамгийн сайн найз болох болно
Матар
Ихэнх цагийг шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах судалгаа, шинжилгээний ажилд зарцуулах бололтой. Цалин, шагналын хур харамгүй бууж сэтгэл баяраар дүүрнэ. Шаргуу хөдөлмөр, үнэнч байдлын үр дүн сайнаар амьдралд ирэх нь. Сайн бодолгүй яарч санхүүгийн шийдвэр гаргах хэрэггүй. Хэн нэгнийг нууцаар хайрлаж байсан бол түүнийгээ ил гаргах цаг нь болсон. Эмчид цаг авсан бол хойшлуулах хэрэггүй. Замын хөдөлгөөний дүрмээ сайн баримталж, болгоомжтой жолоо бариарай.
Хумх
Ажил мэргэжлийн хувьд гайхалтай долоо хоног. Боломжийн шинэ саналууд болон дэвшилт таныг хүлээж байна. Тэдгээр саналуудыг хүлээж авахаас бүү эмээгээрэй. Хамаатан садантайгаа муудалцахаас зайлсхийх хэрэгтэй. Муудалцлаа гээд сайн зүйлд хэзээ ч хүрэхгүй. Харин хостойгоо бол өнгөрсөн хугацаа дахь үл ойлголцлууд төгсгөл болж, та хоёрын харилцаа сайжирна. Санхүүгийн байдал сайжирна. Орлого зогсолтгүй орсоор байх ч шинэ ажил эхлүүлэхэд тохиромжгүй гэнэ. Хоббигоо хаяж болохгүй. Хэрвээ хаячихсан бол эргүүлж олж авахад энэ долоо хоног нэн тохиромжтой. Жолоо барихдаа тун болгоомжтой байхыг сануулъя.
Загас
Ажил дээрээ туулай шиг л сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Шинэ соргог бүхэнд мэдрэмжтэй хандаж, сайн бодож тунгаах хэрэгтэй. Орлогын үүд нээгдэж, санхүүгийн бэрхшээл багасна. Хайр дурлалын хувьд сайн муу ээлжилж байна. Тиймээс хостойгоо аль болох их цаг өнгөрөөхийг хичээгээрэй. Ганц бие загаснынхан харж явдаг хүнтэйгээ холбоо тогтооход тохиромжгүй. Биеийн тамир, дасгал хөдөлгөөн хэзээд илүүдэхгүй. Мөн йог, бясалгалыг мартаж болохгүй.