2024 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хамт олондоо өөрийн үзэл бодлоо зөв зүйтэй илэрхийлж, итгэл үнэмшилтэй харагдаж чадвал цаашдын үйл ажиллагаа тань амжилттай байх бөгөөд нэр хүнд, ур чадвараа батлан харуулж чадах юм. Арилжаа наймаа хийх болон бизнесийн салбарт ажилладаг хүмүүст таатай үе байна. Хайр дурлал болон гэр бүлийн харилцаа ч эерэг таатай байх бололтой.
Үхэр: Амжилт ололт олох боломжийг ихэсгэсэн өөрчлөлт шинэчлэлт хүлээгдэж байна. Идэвх зүтгэлтэй ажилласнаар хүсэж байсан үр дүндээ хүрэх магадлал өндөр байна. Таны амьдралд ямар нэгэн сонголт тулгарч мэднэ. Гэр бүлийн хүрээнд уур амьсгал таатай байх боловч өөрийгөө хэт дөвийлгөн биеэ тоосон зан авир гаргах нь ая тухтай байдлыг алдагдуулж болзошгүй.
Ихэр: Амьдралд тань ахуйн чанартай өөрчлөлтүүд гарна. Гэр орондоо цэвэрлэгээ хийх, эд хогшлоо цэгцлэх гэх мэт ажил ударч мэднэ. Ойр тойрны хүмүүстэйгээ хэл ам хийхээс зайлсхий. Ажил төрлийн харилцааг аль болох эв зүйгээр аятайхан байлгах хэрэгтэй болно. Хувийн амьдралдаа гол анхаарлаа төвлөрүүлээрэй.
Мэлхий: Бүхий л нөхцөл байдал гэнэтийн гэж болох зүйлийг танд үзүүлэх тул бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Магадгүй ямар ч бэлтгэлгүй богино хугацааны аялалд гарах, хүлээн авалтад уригдах зэрэг нь танд хялбархан шийдэл олох шаардлага тулгана. Өөрт олдсон боломжуудыг ашигтайгаар эргүүлж, ажил үйлсээ бүтээгээрэй.
Арслан: Энэ өдөр ихэнх хүмүүсийг эрүүл мэндийн асуудал зовоож магадгүй. Эмнэлэгт хандаж нарийн шинжилгээ хийлгээрэй. Зарим нэг бичиг баримттай холбоотой ажил тань тийм ч амархан бүтэхүй байх. Хувь хүний хичээл зүтгэл, үүрэг оролцоо маш их хэрэгтэй үе. Амьдралын чухал асуудлаа хэн нэгэн хүнд даатгах, хариуцуулах хэрэггүй.
Охин: Биеэ тоож, их зан гаргахгүй байхыг зөвлөж байна. Яарсан, ахархан бодол асуудал тарьж магадгүй юм. Бусдыг хууран мэхлэх явдал гаргавал түүнээсээ болж олон хүнийг хөлдөө чирч болзошгүй. Эргэн тойрны хүмүүсийн шударга бөгөөд шийдэмгий зан чанар нь аливаа сөрөг үйл явдлыг зоргоороо өргөжих боломж олгохгүй. Өөрийн үнэ цэнтэй зүйлийг үргэлж хамгаал.
Жинлүүр: Хэрэв танд хий хоосон хүсэл гэж байгаа бол түүнийгээ хөсөр хаях хэрэгтэй. Өөрийн жанжин шугам, чигч зарчмаасаа хазайхаас болгоомжил. Зарим тохиолдолд итгэл алдрах, буцаж няцах зэрэг тогтворгүй байдал гаргаж мэднэ. Өмнө нь хийгдсэн гэрээ хэлэлцээрийн дагуу боломжийн ашиг хүртэж мэднэ. Залуу хүмүүсийн хувьд амьдралаа өөрчлөх боломж нээгдэж байна.
Хилэнц: Янз бүрийн үйл ажиллагаанд оролцохдоо хэт дэврүүн аашлах хэрэггүй. Хэт идэвхтэй оролцоо нь таныг асуудалд оруулж болзошгүй тул биеэ зөв авч явах хэрэгтэй. Үг хэл, үйл хөдлөлдөө анхаарч байхыг од эрхэс зөвлөж байна. Зарим үед хамтын ажиллагаанаас зайлсхийж ганцаарчилсан тоглолтыг үзүүлэх нь оновчтой болно. Сайн төвлөрөхөд тань амар тайван орчин ашиг тустай байх болно.
Нум: Ойр дотнын хүмүүстэйгээ эвтэй найртай харилцахыг зөвлөж байна. Гэр бүлтэй хүмүүс удаан хамт байснаар нэг нэгнийгээ шүүмжлэх, ялихгүй зүйл дээр сөргөлдөх зэрэг байдал цөөнгүй үүсдэг байж мэднэ. Харилцан итгэлцэл хүндлэл ийм үед хамгийн чухал байна. Залуу хүмүүсийн хүсэл мөрөөдөл, хийж бүтээх эрч хүч, урам зориг их байна. Тулгарсан асуудлаа өөрийнхөө хүчээр шийдэхийг хүснэ.
Матар: Хэний ч шахалт шаардлагагүйгээр өмнөх ажлаа хийж амжуулах болно. Ойрын хугацааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлснээр танд маш их үр дүнг авчрах болно. Төлөв даруу, хүлээцтэй байх нь зарим тохиолдолд сайхан боломжийг авчирдаг. Эрч хүч тань аажмаар буурч байгаа тул зарим үйл явдлууд таны эсрэг эргэж магадгүй.
Хумх: Удаан хугацаанд үргэлжилсэн ажлаа дуусгавар болгох өдөр. Их хугацаа зарцуулсан хэдий ч амжилттай, ашигтай ажил байж чадна. Ихэнх хүмүүс өөрийн нөөц бололцоогоо ашиглан ирэх жилийн санхүүгийн төлөвлөгөөндөө бусдаас хараат бус болох зорилго тавина. Шийдмэг оролдлого нь амжилттай болох бололтой.
Загас: Аливаа үйл явдлын цаад мөн чанарыг ойлгож, ажиглах нь нэлээд чухал байх болно. Юуг, яаж хийхээ зөв шийдэх учиртай. Өөрийн мэдрэмж зөн совинд хэт итгэх нь үргэлж зөв байхгүй тул бусадтай ярилцах, асуудлаа хуваалцах нь таны ажлыг хөнгөлөхөд тус болох болно. Олон нийттэй харилцах үйл ажиллагаа амжилттай байна.