Цаг үеийн мэдээ

Монголчууд бидний хүнсний өргөн хэрэглээний жагсаалтын тэргүүн эгнээнд өөрсдийн гараар хийсэн хайрсан бин, боорцог тэргүүн эгнээнд бичигдэнэ.  Эдгээр бүтээгдэхүүнийхээ гурилыг исгэж хөөлгөхийн тулд дан ганц сонголтгүйгээр Хятад гурил исгэгчийг хэрэглэсээр олон жилийн нүүрийг үзэж байна.

            Гэтэл бидний хүнсний өдөр тутмын туслах өнөөх "нөхөрсөг" түргэн исгэгчийн маань үнэн төрх илчлэгдлээ.  Учир нь түргэн хөөлгөгчийн гол орцонд  L Cystein хэмээх химийн нэгдэл ордог бөгөөд хамгийн  аймшигтай нь  уг нэгдлийг хүний үс болон хумснаас гаргаж авдаг байна.            Урд хөршид үсний бизнес маш ашигтай бизнесийн тоонд ордог бөгөөд урт намирсан үсийг гадны зах зээлд борлуулж үлдэгдэл хаягдлаар нь энэхүү химийн орцыг гаргаж авдаг аж.  

             L Cystein хэмээх энэ химийн бодисын хүнсний хэрэглээнд хэрэглэгддэг нэр нь Amino acid гэх бөгөөд Европын орнуудад уг бодисыг амьтнаас гаргаж авдаг байна.

            Идэж ууж, эдэлж хэрэглэж байгаа зүйлсдээ судалгаагүй ханддаг  монголчууд бид энэ олон жилийн хугацаанд хэчнээн мянган метр үс, хумс идсэнийг тооцож үзэхэд даанч бэрх. Мэдэхгүй чадахгүй зүйлсээр минь далимдуулсан энэ мэт зүйлсээс татгалзаж, яг одооноос хянамгай амьдарцгаая та минь.

 

Таны сурталчилгаа